Хэнтий аймгийн Биндэр сумын сургууль байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!
Биндэр суманд боловсролын салбарын үрийг тарьж, гэгээ татуулан үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн удирдлага, багш, ажилтан, нийт суралцагч, төгсөгчид, асран хамгаалагчид, хамтран ажиллаж, дэмжин тусалдаг байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Эрдэм номын цагаан буян эгнэгт ивээж явах болтугай!
Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн захирал П.Эрдэнэтунгалаг
2024 оны 05 сарын 05