Сурын харваа

“Хасар мэргэн” сурын холбоог 2015 онд Хэнтий аймгийн Биндэр суманд Г. Зулбадрах санаачлан  байгуулсан. Тус холбооны гишүүн Нацагдоржийн Баярхүү нь 2016 оноос ЕБС-тай хамтран ажиллаж,  эдүгээ 80 гаран сурагчдад Монгол үндэстний бахархал сурын спортыг таниулан хичээллүүлж томоохон амжилтуудыг үзүүлжээ. Үүнээс 40 гаран сурагч сум, аймаг, улсын чанартай тэмцээнүүдэд 1-5-р байрыг эзэлсэн амжилт үзүүлсэн байна. Аймаг, улсын чанартай тэмцээнд амжилт үзүүлсэн сурагчдыг танилцуулбал  Баярхүүгийн Ганбаатар, Сонинбаярын Наранмандах,Баярхүүгийн Ган-Од, Гэрэлт-Одын Намуун, Нямсүрэнгийн Төгөлдөр,Эрхэмбаярын Чанасал, Баярхүүгийн Гансүх, Зулбадрахын Хасар нар нь нээлтийн болон хаалтын харваанд шагналт байруудыг эзэлсэн байна. Эдгээр сурагчдаас Нямсүрэнгийн Төгөлдөр нь   улсын мэргэн болсон.

Монгол улсын өсвөрийн аварга

Сурагч Н.Төгөлдөр нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 2005 оны 05 сарын 30-нд төрсөн. Ам бүл 3. Эцэг, эхийн  хамт амьдардаг. Н.Төгөлдөр нь ажилч хичээнгүй, хамт олондоо нэр хүндтэй, олон нийтийн ажилд идэвх зүтгэлтэй оролцдог. Үндэсний сураар хичээллэх, гар бөмбөг, сагсан бөмбөг  тоглох, шинэ зүйлд суралцах сонирхолтой. Сургуулийн сагсан бөмбөг, гар бөмбөгийн шигшээ багт 3 дахь жилдээ тоглож байгаа. Үндэсний сурын спортоор 7 дахь жилдээ хичээллэж аймаг сум, улсын уралдаануудад тогтмол оролцож олон олон амжилтын эзэн болсон бөгөөд 2023 онд Монгол улсын “Өсвөрийн улсын аварга” болсон.