ЕБС-ийн ахлах ангийн “Сонгон судлах хичээл” –ийг судлах нөхцөл нь бүрдээгүй сурагчдад хэрэгцээ сонирхолд нь тулгуурлан цахим сургалтаар цахим орчинд боловсрол эзэмшүүлэх, тэгш боломжийг бүрдүүлэх зорилготой Монгол улсын анхны “Мэдлэ-Цахим сургууль”- ийн сургалтын үйл ажиллагаанд манай сургуулийн хамт олон идэвхтэй хамрагдаж байна.
Тус цахим сургуульд :
- Манай сургуулийн Биологийн багш Т.Хулан 2 дахь жилдээ 10-р ангийн Биологийн сонгон судлах хичээлийг 21 аймаг 9 дүүргийн 96 суралцагчид заан багшилж байна.
- 10 болон 11-р ангийн 41 суралцагч цахимаар 16 төрлийн сонгонд хамрагдаж, орон зай цаг хугацааг үл харгалзан чанартай боловсролыг эзэмшин суралцаж хөгжиж байна.