Эко сургууль

ОЛОН УЛСЫН “ЭКО СУРГУУЛЬ” ХӨТӨЛБӨР

“Эко сургууль” хөтөлбөр нь Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд, хүүхэд, залуучууд орон нутгийн иргэдэд тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх мэдлэг, чадварыг түгээж, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаанд суралцуулдаг хөтөлбөр бөгөөд дэлхийн 67 улсын 51200 орчим сургуулиудад хэрэгжиж байна. Энэ хүрээнд манай сургууль:

  • “Эко сургууль” хөтөлбөрт 2020 оноос эхлэн хамрагдаж, сургуулийн “Эко зөвлөл” байгуулагдаж, биологийн багш Т. Хулангаар ахлуулсан математикийн багш Х. Агиймаа, физикийн багш Д. Номингоо нарын эко сургуулийн баг сургуулийнхаа гадаад, дотоод орчны үнэлгээг тогтмол хийж, үе шаттай ажлуудыг хамт олноороо санаачлан хэрэгжүүлсэн. 

  •  Үүний үр дүнд бид олон улсын  “Эко сургууль” хөтөлбөрийн “ Хүрэл гэрэгэ”,

  •  “Мөнгөн гэрэгэ” өргөмжлөлийг хүртсэн.