Багш хөгжлийн төв

2018 онд батлагдсан багшийн хөгжлийг дэмжих хуулийн хүрээнд Биндэр ЕБС нь дэргэдээ багшийн хөгжлийн төв байгуулан ажиллаж байна. Уг төвийг яам, засгийн газраас мөн давхар дэмжин  иж бүрэн технологиор хангасан. Манай сургууль нь багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд жил бүр хөтөлбөртөө үнэлэлт дүгнэлт өгч тасралтгүй сайжруулан ажилладаг. Монгол улсын боловсролын чанар дэлхийн түвшинд хүрэхийн тулд дэлхийн түвшний багш нараар ЕБ-ын  сургуулиуд хичээлээ заалгах учиртай. Тиймээс  багш нарынхаа эрдмийн зэргийг ахиулах, аймаг, бүс, улсынхаа шилдэг ЕБС-ийн багш нартай туршлага солилцох сургалт семинаруудыг зохион байгуулах, суралцахуйн болон багшлахуйн шилдэг технологи аргачлалуудыг нэвтрүүлэх, судлаач багшийг бэлдэх, ном сурах бичиг, судалгааны ажлын ач холбогдлыг дээшлүүлэн багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд тусган хэрэгжүүлэх, багш нарын манлайлах чадварыг дээшлүүлэх, эрүүл багш хөтөлбөр зэрэг олон зорилтуудыг тавьж хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Мөн цахим сонгоны хүүхдүүд өдөр тутамдаа хуваарьт цагийн дагуу багш хөгжлийн төвд хичээллэдэг.