Дэлхийн зөн ОУБ

Бор-өндөр 2 Орон Нутгийн Хөтөлбөр

  • Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн он: 2005

  • Санхүүжүүлэгч оффис: Дэлхийн Зөн Франц

  • Зорилтот орон нутгийн тоо: 5

  • Хэрэгжиж буй орон нутаг: Хэнтий аймаг

  • Зорилтот орон нутаг: Хэрлэн/Өлзийт, Тахилгат тосгон/, Өмнөдэлгэр, Биндэр, Баян-адрага сумд, Гурванбаян тосгон

  • Хөтөлбөрийн зорилтот хүн ам: 37,567

  • Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн хүүхдийн тоо: 1975

Үүнээс: 

  • Эрэгтэй 928,

  • Эмэгтэй 1046,

  • 80% нь ивээн тэтгэгчтэй

Хөтөлбөр нь үндэсний стартегийн хүрээнд 3 техникийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

  • Орон нутгийн оролцоотой хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр
  • “Хүүхэд хамгаалал& оролцоо” техникийн хөтөлбөр
  • “Өрхийн амжиргаа& даван туулах чадвар” техникийн хөтөлбөр

ОРОН НУТГИЙН ОРОЛЦООТОЙ ХҮҮХЭД ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Хүүхдийн сайн сайхан байдлын тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд орон нутгийн түншлэгчид болон хүүхэд залуучуудыг чадваржуулж, тэдний оролцоог нэмэгдүүлэх

Гол аргачлалууд: “Найдварын суваг” хүүхэд хамгааллын аргачлал, хамтрагч байгууллагуудын чадавхийн үнэлгээ,  орон нутгийн санаачилсан бичил төсөл,  орон нутгийн жилийн төлөвлөлт, хөтөлбөрийн чанарын үнэлгээ...

2023 оны санхүүгийн жилийн эхний хагаст хийгдсэн томоохон үйл ажиллагаа ба үр дүн:

  • 20 хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн сайн дурын ажилтнууд байна. 

  • ДЗОУБ-ын түншлэгчдийн үнэлгээний аргачлалын дагуу 10 иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

  • ХИТХ-т бүртгэлтэй 1975 хүүхэд утга учиртай оролцоог дэмжсэн хэлэлцүүлэг амьдрах ухааны сургалт, чуулга уулзалтууд болон бусад хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа

  • Энэ санхүүгийн жилд 6 бичил төсөл орон нутгаар санаачлагдан, дараах чиглэлүүдээр хэрэгжиж байна. Үүнд: 

    - Хүүхдийн сурч хөгжих орчин

    - Хүүхдийн эрүүл мэнд

     - Гэр бүл, нийгэм дэх оролцоо ба халамж      

“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ& ОРОЛЦОО” ТЕХНИКИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго:  Орон нутгийн хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах замаар хүүхдүүдийг хүчирхийллийн бүх хэлбрээс хамгаалах, тэднийг гэр бүл болон орон нутагтаа эерэг харилцаа тогтооход нь чадваржуулах

Гол аргачлалууд: “Оролцоод хөгжье” хүүхдийн амьдрах ухааны клуб, Импакт плас клуб, сэтгүүлч клуб, хүмүүжлийн эерэг аргын сургалт, гэр бүлийн баяр хөөр цогц сургалтууд, “гэрээр айлчлагч”, “иргэдийн дуу хоолой” аргачлал

2023 оны санхүүгийн жилд хийгдсэн томоохон үйл ажиллагаанууд: 

  • “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” аяны хүрээнд “Найз байя” аянаар дамжуулж 1732 хүнд мэдээлэл хүргэсэн. 

  • 459 эцэг эх, асран хамгаалагчид гэр бүлийн баяр хөөр  болон хүмүүжлийн эерэг аргын сургалтанд хамрагдсан.

  • Нийт 1753 хүүхэд 78 төрлийн дугуйлан, клубын үйл ажиллагаанд хамрагдаж, үр шим хүртсэн. Үүнд: оролцоод хөгжье, сэтгүүлч клуб, импакт плас, уншигч клуб, өсвөрийн аврагч, эко клуб, охидын зөвлөл, хөвгүүдийн зөвлөл болон бусад аймгийн нэгдсэн зөвлөлийн бүрэлдэхүүнд байдаг болон сургуулиуд дээрх спорт клубууд гэх мэт... 

  • 354 өрхийн 708 гаруй хүүхдүүд гэрээр айлчлагч аргачлалаар хянагдсан.

  • 7838 хүүхэд сургууль, цэцэрлэг дээрх хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх үйл ажиллагаанаас шууд үр шим хүртсэн. 

“ӨРХИЙН АМЖИРГАА& ДАВАН ТУУЛАХ ЧАДВАР” ТЕХНИКИЙН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Өрхийн амжиргаа болон даван туулах чадварыг дэмжих замаар ядуурал болон гамшгийн эрсдлийг бууруулах

Гол аргачлалууд: Төгсөлтийн аргачлал, хуримтлалын бүлгийн аргачлал, “Бэлэн бай” цогц сургалт

2023 оны санхүүгийн жилд хийгдсэн томоохон үйл ажиллагаанууд: 

  • 15 хуримтлалын бүлэг ажиллаж байна.

  • 326 өрх төгсөлтийн аргачлалд хамрагдсан байна. 

  • Оёдол, ногооны чиглэлээр үйлдвэрлэгч бүлгүүдийг дэмжин ажиллаж байна. 

  • 358 хүн “бэлэн бай” цогц сургалтанд хамрагдсан.

  • 930 малчин өрх зудын яаралтай тусламжийн бэлэн мөнгө болон малын тэжээлийн дэмжлэгт хамрагдсан. Үүнд Хэнтий аймгийн ЗДТГ, ДЗМОУБ-ын БӨ2ОНХ болон MONDER төсөл хамтран нийтдээ 300,120,000 төгрөгийг бэлэн мөнгө хэлбрээр, 96 тн хорголжин тэжээлийг өрхүүдэд хүргэсэн.

  • 18 орон гэргүй болон тусламж шаардлагатай өрх гэрийн тусламжинд хамрагдсан/ДЗМОУБ-ын БӨ2ОНХ, гэрээр бэлэг барья төсөл / Хэнтий  аймгийн ЗДТГ/

  • 105 өрх хүнс, нүүрс, дулаан хувцасны тусламжинд хамрагдсан. 

2024 ОНЫ ГОЛ ЧИГЛЭЛҮҮД

  • Бор-өндөр 2 хөтөлбөрийн хувьд 2024 бол хэрэгжилтийн сүүлийн жил юм. Иймд орон нутгаас гарах үеийн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. 

  • Шинэ аргачлал, үйл ажиллагааг эхлүүлэхгүй, харин үйл ажиллагааны хувьд тогтвортой байдлыг хангахад анхаарна. Үүнд: 

  •  Гэрээр айлчлагч, багш айлчлагч, 

  • “Оролцоод хөгжье” хүүхдийн оролцооны аргачлал

  • “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” аян

  • Эцэг эхийн сургалт /гэр бүлийн баяр хөөр, хүмүүжлийн эерэг арга/ 

  • Хүүхэд хамгааллын сургалт 

  • Гамшгийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх /Орон нутгийн болон сургуулийн бэлэн төлөвлөгөө/

  •  “Бэлэн бай” сургалт

  • “Иргэдийн дуу хоолой” нөлөөллийн аргачлал гэх мэт...