Үдийн цай хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд, үйлчилгээг сургууль бүр зохион байгуулж байгаа. “ Үдийн цай “ хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэхээр үдийн цай хөтөлбөр хэрэгжиж байгаа.
- Манай сургууль мэргэжлийн байгууллагатай хамтран
- Орчны халдваргүйжилт хийх
- Усны дээж шинжлүүлэх
- Тогооч, багш нарыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах зэрэг ажлыг 100% хийлгэж бэлтгэлийг хангасан.
Мөн “ ХАА -н менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах “ ( STREAM ) төсөл Монгол Улсад хэрэгжиж байгаа бөгөөд “ Сүү “ дэд хөтөлбөр Хэнтий аймаг Биндэр сумын ЕБС-д хэрэгжээд 3 дахь жилтэйгээ золгож байна.