Ширээний теннисний спортыг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, ширээний теннисний спортоор хичээллэгсэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор дугуйланг хичээллүүлж байна. Ширээний теннисний дугуйлан 2021 оноос хойш хичээллэж байгаа бөгөөд дугуйланд эрэгтэй - 13, эмэгтэй – 12 сурагчид хамрагддаг.
Аймаг бүсийн тэмцээнд амжилттай оролцсон сурагчдаас дурдвал Махбуриадын Баттөгс, Наранжаргалын Нандин-Эрдэнэ, Батсуурийн Төрбуян, Гүрдоржийн Анх – Эрдэнэ нар амжилттай оролцож, Махбуриадын Удвал “Өсөх ирээдүйтэй тамирчин” -аар шагнагдсан.