Хэнтий аймгийн ууган сургуулиудын нэг Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн нэрэмжит, Алтан гадас одонт Биндэр сумын ерөнхий боловсролын сургууль нь анх 1924 онд 4 жилийн сургалттайгаар байгуулагдаж байсан түүхтэй. 1943 онд Хэнтий аймгийн захиргааны шийдвэрээр 7 жилийн боловсрол олгож эхэлсэн байна. 1961-1962 оны хичээлийн жилээс 10 жилийн сургууль болж өргөжсөн, 2006 онооос шинэ бүтэц стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 11 жилийн сургалтад, 2012 оноос 12 жилийн боловсрол олгож байна. 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 640 хүүхдийн шинэ хичээлийн байранд орж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Биндэр сумын Ерөнхий боловсролын сургууль нь 2023-2024 оны хичээлийн жилд 31 бүлэгт 822 суралцагч, удирдах ажилтан 4, багш 44, ажилтан 21 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Багш нарын хувьд АБТА-13, тэргүүлэх зэрэг-13, заах аргач зэрэгтэй-9, зэрэгтэй багшийн эзлэх хувь 50%, мэргэжлийн багшийн хангалт 93,1% байна.
Сурагчдын авьяасыг хөгжүүлэх зорилгоор шатар, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, үндэсний хөгжим, цахилгаан хөгжим, үндэсний бөх, бүжиг, эстрад дуу, гар урлал 9 төрлийн 13 дугуйланд сурагчид хамрагдан хичээллэдэг.
Бага боловсролыг 14 бүлгийн 404 сурагч, суурь боловсролыг 11 бүлгийн 295 сурагч, бүрэн дунд боловсролыг 6 бүлгийн 125 суралцагч эзэмшиж байна. 1-р ангид 70 суралцагч шинээр элсэн орж, 5-р ангийг 93 суралцагч, 9-р ангийг 75 суралцагч, 12-р ангийг 27 суралцагч төгсөнө.