Оюутны зөвлөлийн танилцуулга:
Биндэр сумын Оюутны Зөвлөл нь 2007 онд үүсгэн байгуулагдаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулаад 14 жил болж буй бөгөөд одоогоор 25 зөвлөлийн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Зөвлөлийн 7 дахь тэргүүнээр Монгол Улсын Их Сургуулийн 4-р түвшний оюутан Г.Мөнххүслэн сонгогдож, албан ёсоор ажиллаж байна.
Оюутны зөвлөлийн зорилго:
Оюутны зөвлөлийн эрхэм зорилго нь оюутан залуусын эрх ашгийг хамгаалах, оюутныг бүх талаар хөгжүүлэх, нийгэмд бие хүн бэлтгэх цогц үйл ажиллагааг зохион байгуулах, сургуулиа төлөөлөх, оюутнуудаа бусад сум сургуулийн оюутнуудтай холбох, бусад сумын оюутны зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, нэгдмэл удирдлагаар хангахад оршино. Оюутны зөвлөлийн Алсын хараа нь “Бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн хөгжилд манлайлан чиглүүлэгч оюутны байгууллага болон хөгжих”-д оршино.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
-
Оюутнуудын эрх ашгийг хамгаалах;
-
Оюутантай холбоотой судалгаа шинжилгээ хийх;
-
Оюутнуудын хамтын ажиллагаа, зохион байгуулалтыг дэмжих, нийт оюутны дунд соёл, спорт, урлаг, нийгмийн сайн дурын ажил өрнүүлэх;
-
Оюутнуудыг тэдний эрх ашиг, хөгжилтэй холбогдох бүх төрлийн мэдээллээр хангах;
Оюутны холбоо өөрийнхөө чадамжийг тасралтгүй сайжруулахад оршино.