ГОНГОРЫН ҮҮРДМАНДАХ
Гонгор овогтой Үүрдмандах нь Хэнтий аймгийн Биндэр суманд 1979 онд төрсөн бөгөөд бага балчир насаа Онон мөрний хөвөөнд бусад хүүхдүүдийн адил голд шумбаж, загас жараахай барьж өнгөрөөсөн билээ. Түүнчлэн Хэнтий аймгийн Биндэр сумын хүүхдийн цэцэрлэгт суралцаж байгаад 1987 онд тус сумын Ерөнхий Боловсролын Дунд Сургуульд сурагч болон элсэн оржээ.
Дунд сургуулийн сурагч байх үеэсээ гадаад хэл, түүх, нийгмийн чиглэлийн хичээлүүдийг илүү сонирхон судалж, өөрийгөө байнга хөгжүүлэн энэ чиглэлийн зохион байгуулагддаг аймаг, сумын уралдаан тэмцээнд амжилттай оролцсоор ирсэн.
Боловсрол:
-
1987 - 1997 он Биндэр сумын 10 жилийн Дунд Сургуулийг амжилттай дүүргэсэн.
-
1997 - 2002 он МУИС-ийн Нийгмийн Ухааны Факультет, философийн ухааны бакалавр
-
2005 - 2008 он Монголын Бурханы Чуулганы Библийн Сургууль, теологийн ухааны диплом
-
2008 - 2010 он Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Удирдлагын Академи, бизнесийн удирдлагын магистр
Ажил эрхлэлт:
№ |
Ажлын газрын нэр |
Хугацаа |
Эрхэлсэн ажил |
1 |
“Эм Эл Си Трейнинг” ХХК |
2017/12-Одоо |
Бизнес хөгжил эрхэлсэн захирал |
2 |
МУИС-ийн Бизнесийн сургууль |
2014/04-2017/12 |
Бизнес Консалтинг Төвийн менежер |
3 |
МУИС-ийн Эдийн засгийн сургууль |
2012/04-2014/04 |
Олон улсын хөтөлбөрийн менежер |
4 |
Эм Эл Си Трейнинг ХХК |
2008/08-2012/04 |
Сургалт эрхэлсэн захирал |
Гавъяа шагнал:
№ |
Шагналын нэр |
Хэдэн онд |
1 |
Боловсролын тэргүүний ажилтан |
2023 он |
2 |
Хөдөлмөрийн хүндэт медаль |
2018 он |
3 |
НИТХ-ын хүндэт үнэмлэх |
2016 он |
4 |
МУИС-ийн 70 жилийн ойн медаль |
2012 он |
5 |
МЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль |
2011 он |
Г. Үүрдмандах нь Монгол улсад бизнес эрхлэх ухаан, менежмент буюу удирдлагын ухааныг хөгжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд олон чухал ажлуудыг гүйцэтгэж, аж ахуйн нэгж байгууллагуудын хөгжил, өсөлтөд дорвитой хувь нэмрээ оруулж яваа мэргэжилтэн юм. Тэрээр МУИС-ийг философийн ухааны бакалавр, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын Академийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн менежментийн судлаач юм.
Г. Үүрдмандах нь Монгол Улсын мэргэжлийн сургалтын “Эм Эл Си Трейнинг” ХХК-д ажиллах хугацаандаа аж ахуйн нэгж байгууллагын удирдах ажилтнуудыг хөгжүүлэх “СЕО Коллеж” (гүйцэтгэх удирдлагуудыг хөгжүүлэх хөтөлбөр, 1000 гаруй суралцагч), “Менежер Коллеж” (компанийн дунд, дээд түвшний менежерүүдийг хөгжүүлэх хөтөлбөр, 1000 гаруй суралцагч), “Мастер борлуулагч” (компанийн борлуулалтын ажилтнуудыг хөгжүүлэх хөтөлбөр, 900 гаруй суралцагч) зэрэг сургалтуудыг анхлан санаачилж, агуулгыг боловсруулсан нь хэдэн зуун компанийн дээд, дунд түвшний удирдах ажилтан, борлуулалтын ажилтнуудыг хөгжүүлэх, улмаар компаниудын өсөлтөд нөлөөлсөн чухал ажлууд болсон.
Мөн байгууллагын ажилтнуудын хөгжилд зориулж хувь хүний бүтээмж, үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр “Цагийн менежментийн шилдэг 25 арга техник” (Зохиогч: Памелла Додд, Дуг Сандхейм), “Хувийн зохион байгуулалтаа сайжруулах 52 алхам” (Зохиогч: Ронни Эйзенберг, Кэйт Келли), “Ажлын байрны ёсзүй” (Зохиогч: Ричард Темплар), “Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүд” (Зохиогч: Карен Отэйзо), “Мэтгэлцсэнд баярлалаа” (Зохиогч: Жэй Хейнрихс) зэрэг номуудыг англи хэлнээс орчуулж, уншигчидын хүртээл болгосон.
Бизнес, менежментийн чиглэлээр “Өдөр бүр Дракертай хамт” (Зохиогч: Питер Ф. Дракер, Жозеф Макиариелло), “Бизнесийн санааг турших нь” (Зохиогч: Дэйвид Бланд, Александер Остервальдер), “Үнэ цэнийн амлалтын дизайн” (Зохиогч: Александер Остервальдер, Ив Пинье), “Брэндийн стратегийн менежмент” (Зохиогч: Александр Чернев), “Борлуулалтын үндсүүд, 13 дахь хэвлэл” (Зохиогч: Чарльз Футрелл) зэрэг ном, сурах бичгүүдийг монгол хэл уруу орчуулсан.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн намтар бүтээл “Эцгээсээ өвлөсөн мөрөөдөл” (Зохиогч: Барак Обама), тус улсын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райсын намтар “Конди: Кондолиза Райсын түүх” (Зохиогч: Антониа Феликс), Тагнуулын Төв Газрын ажилтан асан Олдрич Эймесийн тухай “Урвалтын хүрд: Урвагч Олдрич Эймес ба түүний барьж өгсөн хүмүүсийн талаарх ТТГ-ын тэмдэглэл” (Зохиогч: Жеан Вертефьюлле, Санди Граймес) зэрэг намтарчилсан бүтээлүүдийг англиас монгол хэл уруу орчуулсан. Сэтгэл судлалын шинжлэх ухааны чиглэлээр ИБУИНХУ-ын Оксфордын Их Сургуулийн хэвлэл, Д. Бекериан, А. Леви зохиогчтой “Хэрэглээний сэтгэл судлал”, АНУ-ын MIT их сургуулийн профессор Макс Тегмарк зохиогчийн “Амьдрал 3.0: Хиймэл оюуны эринд хүн байхуй” зэрэг номуудыг монгол хэл уруу орчуулсан.
Тэрээр МУИС-ийн Бизнесийн сургууль (хуучнаар Эдийн засгийн сургууль)-д ажиллах хугацаандаа ИБУИНХУ-д оюутан суралцуулах “Эн Си Си Боловсрол” (NCC Education) олон улсын хөтөлбөрийг удирдаж, олон арван залуусыг бизнесийн удирдлагаар англи улсад сургах ажлыг амжилттай зохион байгуулсан. Тус сургуулийн Бизнес Консалтинг Төвийн ерөнхий менежерээр ажиллах хугацаандаа АНУ-ын Харвард, MIT, Стэнфордын их сургуулийн энтрепренершипийн төвүүдийн үйл ажиллагааг судлаж, сургуульдаа ижил төстэй төвийг байгуулахаар зорьж ажилласан. Энэ хугацаандаа “Бизнесийн Удирдлагын Дээд Курс” (менежментийн ахисан түвшний хөтөлбөр, 100 орчим суралцагч), “NUM Startup 1.0” (оюутан залууст гарааны бизнес эрхлэх мэдлэг, ур чадвар олгох хөтөлбөр, 30 орчим суралцагч) зэрэг сургалтын хөтөлбөрүүдийг шинээр буюу шинэчлэн боловсруулж, олон арван залуусыг сургаж хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан.
Мөн тэрээр менежментийн судлаач, зөвлөхийн хувьд олон компанийн менежментийн өөрчлөлт, хөгжлийн (Эрдэнэт ХХК-ийн мэдээллийн технологийн бодлого боловсруулах, ТОСК ТӨҮГ-ын стратеги төлөвлөгөө боловсруулах, Багануур ХК-ийн байгууллагын соёлыг оношлох, хөгжүүлэх зэрэг болон бусад) ажлуудыг удирдах болон багаар гүйцэтгэж хувь нэмрээ оруулсан. МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төвийн үйл ажиллагааг удирдаж, Монгол улсад энтрепренершип, гарааны бизнесийн соёл бий болоход үлэмж хувь нэмрээ оруулж, “Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган”-ыг 2014-2016 онуудад жил бүр амжилттай зохион байгуулах ажлыг удирдсан.
Тэрээр “Эм Эл Си Трейнинг” ХХК-ийн бизнес хөгжил эрхэлсэн захирлын албыг хашиж, байгууллагаа Болгар улсын Softuni байгууллагын түнш болгож, тус байгууллагатай хамтран залуусыг сургаж, Монгол Улсад Full-stack Developer буюу програм хангамжийн инженер хэдэн мянгыг бэлтгэх ажлын үндсийг тавьж, АНУ-ын Denison Consulting-ийн түнш байгууллага болгож, тэдний хөгжүүлсэн загвараар компаниудын байгууллагын соёлыг үнэлэх чухал хамтын ажиллагааг эхлүүлэх зэргээр томоохон үр дүнгүүд гарган ажиллаж байна.
Орчуулгын бүтээлүүд:
Чарльз М. Футрелл, “Борлуулалтын үндсүүд”, англиас монгол хэл рүү орчуулга, 2024 он
Александер Остервальдер, Ив Пигнье, Грег Бернарда, Алан Смит, “Үнэ цэнийн саналын зохиомж”, англиас монгол хэл рүү орчуулга, 2024 он
Жэй Хейнрихс, “Мэтгэлцсэнд баярлалаа”, англиас монгол хэл рүү орчуулга, 2022 он
Дэйвид Ж. Бланд, Александер Остервальдер, “Бизнесийн санааг турших нь”, англиас монгол хэл рүү орчуулга, 2021 он
Сандра Граймес, Жеанн Вертефюлле, “Урвалтын тойрог: Урвагч Олдрич Эймес болон түүний урваж илчилсэн хүмүүсийн тухай Тагнуулын Төв Газрын тэмдэглэл”, англиас монгол хэл рүү орчуулга, 2020 он
Макс Тегмарк, “Амьдрал 3.0: Хиймэл оюуны эринд хүн байхуй”, англиас монгол хэл рүү орчуулга, 2019 он
Д. А. Бекериан, А. Б. Левей, “Хэрэглээний сэтгэл судлал”, англиас монгол хэл рүү орчуулга, 2019 он
Александр Чернев, “Стратегийн брэндийн удирдлага”, англиас монгол хэл рүү орчуулга, 2019 он
Ронни Эйзенберг, “Хувийн зохион байгуулалтаа сайжруулах 52 алхам”, англиас монгол хэл рүү орчуулга, 2013 он
Питер Ф. Дракер, Иосеф Макиариелло, “Өдөр бүр Дракертай хамт”, англиас монгол хэл рүү орчуулга, 2010 он
Карен Отейзо, “Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүд”, англиас монгол хэл рүү орчуулга, 2009 он
Ричард Темплар, “Ажлын байрны ёсзүй”, англиас монгол хэл рүү орчуулга, 2009 он
Роберт Грийн, “Эрх мэдлийн тулаанд ялах 33 стратеги”, англиас монгол хэл рүү орчуулга, 2008 он
Антониа Феликс, “Конди: Кондолиза Райсын түүх”, англиас монгол хэл рүү орчуулга, 2008 он
Памела Додд, Дуг Сандхейм, “Цагийн менежментийн шилдэг 25 арга техник”, англиас монгол хэл рүү орчуулга, 2008 он