STEAM боловсролын арга зүйн өвөрмөц шийдлээр дамжуулан хүүхдэд XXI зууны иргэний чадварууд болон технологийн шийдлийн суурь ойлголт төлөвшүүлж буй сайн туршлагыг илрүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой “STEAM БОЛОВСРОЛ” ур чадварын уралдаан 2024 оны 05 сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгуулагдлаа.
Бүс бүсээс шалгарсан шилдэг багш нар мэдлэг оюун, ур чадвараа сорьсон бөгөөд манай сургуулийн бага ангийн багш Э. Сувдмаа аймгийн хэмжээнд 3-р байр эзэлсэн байна. Хичээлээ амжилттай заахад хамтран ажилласан бага ангийн багш Б. Мөнгөнчимэг багшдаа давхар баяр хүргэе!
Оюунлаг, чадварлаг, залуу багш нарынхаа цаашдын боловсрол дахь их үйлст нь гэгээн сайхан амжилтыг хүсэн ерөөе!