Сургуулийн багш ажилчид маань 100 жилийнхээ бүтээн байгуулалтыг хийж байна.

Сургуулийн багш ажилчид маань 100 жилийнхээ бүтээн байгуулалтыг хийж байна.
Хан Хэнтий аймгийн ууган сургуулиудын нэг Биндэр ЕБС-ийн нийт багш, ажилчид сургуулийнхаа спорт заалны өмнөх талбайг өөрсдийн ажиллах хүч, нөөцөд тулгуурлан бүрэн цементлэх ажлыг гүйцэтгэж дууслаа.
 
Багш нар  зөвхөн хичээл заадаг бус шавь нарынхаа хувьд тэд сэтгэл судлаач, тэд ээж аав шиг нь халуун дулаан сэтгэлтнүүд, тэд барилгачин, тэд шаварчин ... гээд олон мэргэжлийн эзэд болдог оо.
 
ДАШРАМД ДУРДАХАД ДАРААГИЙН ХАМГИЙН ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛОХ ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙН ЦЕМЕНТ ЦУТГАХ АЖЛЫГ МӨН БАГШ, АЖИЛЧИД МАРГААШНААС БУЮУ 08 САРЫН 24-ӨӨС  ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛНЭ.
 
БИНДЭРИЙН СУРГУУЛИЙН МААНЬ ХҮҮХДҮҮДИЙН ХАМГИЙН ИХ ХҮСЧ БАЙГАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛ ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛОХ БӨГӨӨД ӨРТӨГ ЗАРДАЛ НЬ  ӨНДӨР, ХИЙХ АЖИЛ НЬ ТҮҮНИЙГЭЭ ДАГААД ИХ БАЙГАА.  ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, ЗОРИЛГООР ДҮҮРЭН ХҮҮХДҮҮДДЭЭ ХҮСЭН ХҮЛЭЭСЭН ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙГ НЬ БҮТЭЭН БАЙГУУЛЖ  БЭЛЭГ БАРИХААР АЖЛАА ЭХЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА АА. 
 
ТӨГСӨЛТҮҮДИЙН ХАНДИВААР ОДООГИЙН БАЙДЛААР ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙН ТӨСӨВ 11 500 000 ТӨГРӨГИЙН БҮРДЭЛТЭЙ БАЙГАА. ХАНДИВ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЯНД  ХАРААХАН НЭГДЭЖ АМЖААГҮЙ ТӨГСӨЛТҮҮД, ТӨГСӨГЧДИЙГӨӨ АЖИЛЛАХ ХҮЧЭЭР, ХАНДИВ ДЭМЖЛЭГЭЭР НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.
 
Биндэрийн хөгжил бол боловсролын хөгжил, боловсролын хөгжил бол багш, сурагч, эцэг эхийн хамтын ажиллагаа, СУРГАЛТЫН ТААТАЙ ОРЧИН билээ.  Төрөлх сургуулийнхаа түүхэн 100 жилийн ойд эхнээс нь дуустал сэтгэл зүрх, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, мэдлэг оюунаа зориулж буй  төгсөлтүүддээ, төгсөгчдөдөө, бүхий л хүмүүстээ баярлах, бахархах үгээр илэрхийлэмгүй дүүрэн байна. Гайхалтай сайхан бүтээн байгуулалтуудын ард  бид хамтдаа гарсаар л  байна.
 
09 сарын 12, 13, 14-нд төрөлх сургуулийнхаа ойн баяраар баяртай уулзацгаая! 
 
Олны хүч оломгүй далай. 
 
Биндэр ЕБС

Сэтгэгдэл үлдээх