МУАЖ А. Очирбатын зохиол, ДБЭТ-ын ерөнхий найруулагч Г. Эрдэнэбаатарын найруулга, Биндэр ЕБС-ийн авьяаслаг хүүхдүүдээр тоглогдож буй " Баавгай дуулах уу? " адал явдалт, дуулалт жүжгийн аялан тоглолт тойргийн сумдаар амжилттай үргэлжилж байгаа билээ. Аливаа ажлын ард бүхэл бүтэн баг, хамт олны зүрх сэтгэл, хамтын ажиллагаа цуг байдаг.
Биндэр нутгийн, цаашлаад Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдэд боловсролын тасралтгүй олон талт үйлчилгээг хэвийн, чанартай хүргэж байдаг багш, ажилчид, мөн үргэлж дэмждэг эцэг эхчүүд бид бүхэн түүхт 100 жилийн ойдоо олон олон амжилтаар бэлэг барихаар их ажлын ард гарсаар байгаа. Боловсролын үнэ цэнийг ойлгож, хамтарч байдаг Биндэрчүүддээ, нийт төгсөгчдөдөө сайн сайхан бүхнийг хүсье!
Эрдмийн их өргөөний хайр буцалсан их үйлс эргээд зуун зуунд сайн сайхан үр шимээ харамгүй өгсөөр байх болно оо! БАЯРЛАЛАА.