Хэнтий аймгийн Биндэр сумын эх хэлний зөвлөлөөс сумын нийт төрийн албан хаагчдын монгол бичгийн унших чадварын судалгааг авч нэгтгэлээ.
Судалгаанд нийт 6 байгууллагын 172 төрийн албан хаагч хамрагдав. Мөн төрийн албан хаагчдын дунд монгол бичгийн ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ шалгаруулах уралдаан зохион байгууллаа. Уг уралдаанд байгууллагын аваргууд оролцсон бөгөөд :
1-р байр ЕБС-ийн бага ангийн багш Б. Оюун-Эрдэнэ
2-р байр сум дундын эмнэлгийн эрхлэгч Ц.Өсөхбаяр
3-р байр ЕБС-ийн математикийн багш Х.Агиймаа нар тэргүүллээ.
Судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдадаа баярлалаа.
Үндэсний бичиг соёлоо дээдлэн сурах их үйлд нь амжилт хүсье!