22-р төгсөлтийн хамт олон хандив өргөлөө.

22-р төгсөлтийн хамт олон хандив өргөлөө.

ТАЛАРХАЛ

1975-1985 ОНД СУРАЛЦАЖ ТӨГССӨН 22-Р ТӨГСӨЛТИЙН ХАМТ ОЛНЫ ЗҮГЭЭС СУРГУУЛИЙНХАА ХӨГЖИЛ ДЭВШИЛ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ЗОРИУЛАН 5 000 000 ₮ /ТАВАН САЯ ТӨГРӨГ/ ХАНДИВЛАЖЭЭ.

Д. Алимаа, Б. Соёлмаа багштай 22-р төгсөлтийн хамт олон 2023 оны шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулж, сургуулийнхаа түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, цаашлаад Биндэрийн сургуульд эдүгээ сурч буй, мөн ирээдүйд суралцах олон олон үрсэд чиглэсэн бүтээн байгуулалтуудыг өрнүүлэхэд төгсөгчдөө уриалж үнэ цэнтэй хувь нэмрийг оруулсан эвсэг хамт олноор бид бүхэн бахархаж байгаа.

Бахархал дүүрэн 22-р төгсөлтийн төгсөгчид маань хөл бөмбөгийн талбайг тохижуулахад зориулж 5 000 000 төгрөгөөр хандив, бүтээн байгуулалтын аянд нэгдэж буй мэдээг дуулгахдаа баяртай байна.

Эрхэм шавь нарын минь эрдэм боловсрол, эрүүл бие бялдар, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд оруулж буй чин сэтгэлийн хөрөнгө оруулалтад тань халуун талархал илэрхийлээд энэ хорвоогийн гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

Биндэр ЕБС