2024 оны 05. 27-30-ны хооронд Биндэр сумын багийн өдөрлөгүүд зохион байгуулагдсан бөгөөд манай сургуулийн багш, ажичдын баг сургуулийнхаа түүхт 100 жилийн ойн бэлтгэл ажлын талаарх мэдээллээ Мандалхаан, Дэлгэрхаан, Баянгол багийн иргэд, төгсөгчидтэй хуваалцлаа. Уг өдөрлөгийн үеэр 100 жилийн ойд зориулж дараах хандивыг багийн иргэд өргөн барихаар амлалтаа өгсөн.
Мандалхаан багийн дарга Н. Түмэнбаяр багийн иргэдээ хандивт нэгдэхийг уриалж, зохион байгуулалтаар хангаж, 100 жилийн үйл ажиллагааг дэмжиж оролцохоо илэрхийллээ.
Баянгол баг нийт 2’375’000 төг
Дэлгэрхаан баг нийт 2’920’000 төгрөгийн хандив өргөхөөр болсонд халуун талархал илэрхийлье.
Биндэр сумын ЕБС