Оюуны бүтээлээр сургуулийнхаа ойд бэлэг барьлаа.

Оюуны бүтээлээр сургуулийнхаа ойд бэлэг барьлаа.

ОЮУНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛСОН WWW.BINDER.EDU.MN ВЭБ ХУУДАС ӨНӨӨДРӨӨС АШИГЛАЛТАД ОРЛОО !

Биндэр сумын ЕБС  санаачилж ,  “ Биндэрийн сургууль – Бидний бахархал “ НҮТББ  захиалагчаар оролцож, нийт  6 292 000  төгрөгийн төсөв бүхий “Биндэрийн сургуулийн албан ёсны вэб хуудас бүтээх” төслийг 34-р төгсөлтийн хамт олон үндсэн санхүүжүүлэгчээр дэмжиж, ”  SODON SOLUTION “ мэргэжлийн вэб, программ хангамжийн компани код бичиж, ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Сэнгээлэнгийн Ууганбаяр төгсөгч чиглүүлэн удирдаж, манай сургуулийн “ Мэдээлэл,  зар сурталчилгаа “ -ны ажлын хэсгийн гишүүд хамтран ажиллаж түүхт их ойдоо  оюуны томоохон бүтээн байгуулалтаар бэлэг барьж байгаа бөгөөд нэгэн зууны өмнө Хэнтий нутгийн ууган сургуулиудын нэг болж байгуулагдан хүн ардаа бичиг үсэгт тайлуулж, хүн төрөлхтний нээж илрүүлсэн шинжлэх ухааны суурь мэдлэгийг эзэмшүүлэхэд манлайлан түүчээлж байсан бол эдүгээ цагт цахим ертөнцөд  мэдээ мэдээллээ хуваалцах үндсэн суурь болсон ВЭБ ХУУДАС-ыг сургуулийхаа үйл ажиллагаанд ашиглан лавтайяа Хэнтий нутагтаа анхлан түүчээлж  УУГАН СУРГУУЛЬ нь болж байгаад баяртай байна аа.  

Энэхүү түүчээ маань Биндэрийн сургуулийн сурагчдын хувьд сурч боловсрох, өсч хөгжих, багш нарын маань хувьд сургалтын үйл ажиллагаагаа явуулах цахим ертөнцийн  шат байгаасай гэж хүсэхийн ялдамд дараа, дараагийн хэрэгжүүлэх цахим шилжилт, төслүүд маань амжилттай явагдаж Цахим Сургууль болж чадна гэдэгт найдаж байна.

Боловсролтой иргэдийг бэлтгэн гаргана гэдэг зөвхөн сургууль, багш нарын үүрэг биш, бүх нийтийн үйл хэрэг учраас сум, орон нутаг, аймаг хот, улс орон гэдэг бодит хил хязгаараас үл хамааран дэлхийн хаанаас ч, хүссэн цагтаа манай сургуулийн талаарх албан ёсны мэдээлэлтэй танилцаж, сонирхсон асуултаа асууж, үнэ цэнтэй санал бодлоо хуваалцаж, хувь нэмрээ оруулахыг хүссэн хэн бүхэнтэй хамтарч ажиллахдаа бид баяртай байх болно.

Ийнхүү дэлхий нийтээрээ цахим, онлайн болсон эрин зуунд албан ёсны вэб хуудсаа бид бүхэн идэвхтэй ажиллуулж, байнга шинэчилж, цахим шуудангаа зохих ёсоор ашигладаг СОЁЛЫГ төлөвшүүлж, стандартыг чухалчлан ажиллахыг зорих болно.

Биндэр ЕБС-ийн захиргаа

Сургуулийн албан ёсны цахим хаяг: WWW.BINDER.EDU.MN

2024 оны 8 дугаар сар